• АНУ-ын цахилгаан, электроникийн инженерийн хүрээлэн /IEEE/ Хуавэйд тавьсан хоригоо цуцлав

    Нью-Йоркт төвтэй Цахилгаан, электроникийн инженерийн хүрээлэн /IEEE/ мэдэгдэл гаргаж, Хуавэй болон түүний харъяа компаниудын ажилтнууд IEEE-гийн үйл ажиллагааны түншийн үнэлгээ, хяналтын ажилд оролцохгүй байх хоригийг цуцалж байна гэжээ. Мэдэгдэлд, IEEE-гийн бүх гишүүн хэнд үйлчилж буйгаас үл хамааран хүрээлэнгийн бүх үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэжээ.

    Америкийн худалдааны яам өнгөрсөн 5-р сарын дундуур Хуавэй болон түүний харьяа компанийг худалдааг хязгаарлах бодит жагсаалтад оруулсан билээ. Үүний дараа IEEE мэдэгдэл нийтэлж, Хуавэй болон түүний харьяа компанийг компанийн хаалттай үйл ажиллагаа, түншийн үнэлгээ, хяналтын үйл явцад оролцуулахгүй гэжээ. Энэ үйлдэл эрдэм шинжилгээний хүрээнд эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.

    IEEE-гийн нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдэгдэлд, өмнө нь хязгаарласан арга хэмжээ нь холбогдох хуулийн эрсдэлээс зайлсхийхийн төлөө юм. Бид Америкийн Худалдааны яамтай харилцаж, Хуавэй болон түүний харьяа компанийн ажилтнуудыг IEEE-гийн хэвийн үйл ажиллагаанд оролцуулахаар болсон гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ