• Ердөө 10 мянган жилийн өмнө ой модоор баян байсан Сахарыг цөл болгосон буруутнууд нь ямаа гэж дүгнэжээ

    Сахарын цөлийг элсэн манхан, халуун нар, аагим халуунаар төсөөлдөг. Гэтэл ердөө 10 мянган жилийн өмнө Сахарын цөл ой модоор дүүрэн,чийглэг хөндий байсан гэвэл та итгэх үү?

    Сахарын цөл 10000 жилийн тэртээ Африкийн Саванна шиг чийглэг байсан

    Сөүлийн их сургуулийн хүрээлэн буй орчны археологич Дэвид Врайтын хийсэн судалгаагаар бол ой модоор дүүрэн хөндий цөл болон хувьсан өөрчлөгдсөн нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэнэ Click To Tweet.  8000 жилийн тэртээх хүмүүс Нил мөрнөөс баруун тийш тархан суурьшин, хонь, үнээ, ямаан мал аж ахуй эрхэлж, Сахарын хөндийд суурьших болсноор газрын үржил шимийг нь алдагдуулжээ. Үржил шим нь алдагдаж, экосистемийн тэнцвэрт байдал үгүй болсноор тухайн газар нутгийн уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдсөн байна.

    Мянган жилийн хугацаан дахь мал аж ахуй эрхлэлтийг өнгө, өнгийн зураасаар, харин цэгээр мал аж ахуй эрхэлж байсан археологичдийн ажлыг хариуулжээ.

    Мал аж ахуй эрхлэлт эхлэхээс өмнө Сахарт зэрлэг амьтад нутагшин,амьдарсаар ирсэн. Гэхдээ яагаад зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлсний дүнд газрын экосистем ингэж доройтох болов? Яагаад гэвэл зэрлэг амьтад байгалийнхаа шалгарлын дагуу махчин амьтдын идэш болох талтай учраас задгай талбайд удаан бэлчдэггүй. Харин тэжээвэр амьтдын хувьд хүнээр хамгаалуулсан учраас задгай талбайд удаан бэлчиж, ногоо өвсийг нь их хэмжээгээр идэн хороодог аж.

    Сахарын газар нутгийг цөл болгон хувиргасны хамгийн том хүчин зүйл бол ямаанууд.Ямаа бусад амьтад шиг ургамлыг голж, шилж иддэггүй, юу байна тэрийг нь бүгдийг нь иддэг. Click To TweetОлон тооны ямааны мал аж ахуй эрхлэх нь тухайн бэлчээрийг доройтуулж, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг байна.

    Бэлчээр доройтож, үржил шимгүй болж, өвс ногоо ургахаа больсноор газар нүцгэрдэг. Халуун өдөр хар хувцас өмсөхөөр халууцдаг учраас тод эсвэл цагаан өнгийн хувцас өмсдөг шиг газар ч гэсэн өвс,ногоогүй болоод хар,сул шороо нь ихэсхээрээ халууцаж, нарны гэрлийг шингээхгүй, шууд буцаан ойлгодог байна.

    Өвс,ногоогүй, элсэнд хучигдсан газраас ойсон нарны гэрэл агаар мандал руу буцан, агаар мандлын давхаргаа халаана. Халсан агаар мандлын давхаргад үүл цөөхөн байх бөгөөд энэ цаашлаад хур тунадасны хэмжээнд нөлөөлдөг.

    Врайтын үзэж байгаагаар бэлчээрийн даацыг хэтрүүлсэн хүний үйл ажиллагаа нь хөндийг цөл болгон хувиргажээ. Газар үржил шимгүй болж, ган гачигт өртөж эхэлснээр АНУ-ийн газар нутагтай тэнцэхүйц талбайта халуун, хуурай, тоосонцор ихтэй Сахарын цөлийг үүсгэсэн байна.

    Сахарын цөлийн сансраас авсан зураг

    Врайтын судалгааны ажлаас өмнө  Сахарын цөлийн үүсэл, хөгжлийг  дэлхийн тойрог замд өөрчлөлт орж, нарны цацрагын тусгалаас холдсонтой холбож тайлбарладаг байсан.

    Харин Врайтын хувьд зөвхөн Сахарын цөлийг ч биш, Ази болон Хойд Америкийн уур амьсгалын өөрчлөлт нь хүний бэлчээрийн даац хэтрүүлсэн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Click To Tweet

    “8000 жилийн тэртээх хүмүүс ямаа хур тунадасны мөчлөгийг алдагдуулдаг гэдэг мухар сүсэгт итгэдэг байсан” талаар судалгааны ажилдаа тодруулан оруулсан нь Врайтын Сахарын цөлийн үүсэл, хөгжилд хүний үйл ажиллагаа салшгүй холбоотой гэх ойлголтыг улам баталж байгаа юм.

    МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ НЬ ӨРХИЙН АМЬЖИРГААНД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ БОЛОВЧ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН АСУУДАЛ ДЭЛХИЙН ОРШИН СУУГЧ БОЛГОНД НӨЛӨӨЛӨХ БОЛСОН ЭНЭ ЦАГ ҮЕД БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЕНЕЖМЕНТИЙГ ЗӨВ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ТҮҮНЭЭС ДУТАХГҮЙ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ.

     

    Эх сурвалж: Popsci

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ