• Г.Занданшатар Төрийн ордонд архи уусан гишүүдийг нэрсийг тодорхой болгох үүргийг Тамгын газартаа өгчээ

    УИХ-ын зарим гишүүд Төрийн ордонд архи ууж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсам тавьсан нь тодорхой болсон. Мөн төрийн ордонд архидалтаас үүдэлтэй хүн амины хэрэг гарсан байж болзошгүй гэсэн эргэлзээ, таамаг олон нийтийн дунд эрчээ авч эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ архидалт чинь хэтэрлээ хэмээсэн тухай ч яригдсан.

    Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа ажлын байр дээр архи уусан төрийн албан хаагч нартаа хариуцлага тооцохоо зарласан байдаг. Мөн энэ удаа уг шийдвэрийн биелэлтийн хүрээнд Төрийн ордонд архи уусан гишүүдийг нэрсийг тодорхой болгох үүргийг УИХ-ын дараг Г.Занданшатар Тамгын газартаа өгчээ.  Жирийн албан хаагчид ажлаас халагдах үндэслэл болчихдог архидан согтуурах явдлыг Төрийн ордноосоо эхлэн таслан зогсоож гишүүдийнхээ нэр төрд халдах, тодорхой арга хэмжээ авахаар болжээ.
    Архи уусан асуудалд холбогдсон гишүүд УИХ-ын даргын өрөөгөөр эргэлдэн “Намын нэр хүнд 2020 оны сонгууль”-аар айлгах, аргадахаар үзэж байгаа сураг ч байна. Сахилга хариуцлагыг дороосоо биш дээрээсээ тооцож олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх нь нэг ч гэсэн алхам болох юм. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ