Бензин шатахууны үнэ Монголд нэмэгдэж, дэлхийд унасаар байна

Монголд бензин шатахууны үнэ нэмэгдсээр буй. Саяхан хилийн үнэ нэмэгдсэн хэмээн 91-160 төгрөгөөр шатахууны үнэ нэмэгдсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр үнэ нь унасаар байна. Тухайлахад Лондонгийн ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг торх нь 60.62 ам.долларт хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.

Brent маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард нэг торх нь 61 ам.доллароос доошилж байв.

Харин WTI маркийн нефтийн долдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар буурч, нэг торх нь 52.9 ам.доллар болсон байна.

Нефтийн үнэ тавдугаар сарын сүүлээс эхлэн эрс унаж эхэлсэн юм. Brent маркийн нефтийн үнэ 72 ам.доллароос 15.8 хувиар, WTI маркийнх 63 ам.доллароос 16 хувиар буурчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ