• Обрадор: Мексик улс АНУ-тай сөргөлдөх бус яриа хэлцлийг хүсэж байна

    Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануел Лопез Обрадор “Мексик улс яриа хэлцлээр эвлэрэхийг санаачилдаг боловч АНУ-ыг олон улсын шүүхэд өгөх эрхээ орхихгүй” гэжээ.

    Тэрбээр Веракруз хотод хэвлэлд ханпан “Хэрэв шаардлагатай бол бид чөлөөт худалдааны гэрээ, олон улсын худалдааны байгууллагын гэрээнүүдийн заалтын дагуу олон улсын шүүхэд хандана. Гэхдээ одоо бид эдийн засгаа үргэлжлэн хөгжүүлнэ. Мексик улс худалдааны дайн буюу гаалийн татварын дайн зарлахгүй, “Умард хөрш” буюу эсвэл бусад улстай сөргөлдөхийг хүсэхгүй. Гэвч бид бүх зүйлийг зохицуулах бэлтгэлээ хийсэн” гэжээ.

    Мексикт шударга бус хандлаа хэмээн Лопез үзсэн бөгөөд Мексикийн ард иргэд эв санаагаа нэгтгэхийг уриалж, Мексик АНУ-тай харилцаагаа сайжруулахад бэлэн байгаагаа дахин нотолжээ.

    Лопез Мексикийн үндэсний далай тэнгисийн өдөрлөгийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “АНУ гаалийн татвар нэмэх бодлогоо хэрэгжүүлсэн ч иргэдийн амьжиргаа, ажлын орчныг сайжруулахаа засгийн газар амлаж байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ