• Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Д.Ганзориг нь өмнө нь УИХ-аас Цэцийн гишүүнээр томилогдож байсан учир түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгох аж.

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулжээ.

    Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд мэргэжлийн хүн санал болгосон байна хэмээн үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатарын саналыг 100 хувь дэмжсэн байна.

    Ингэснээр Үндсэн хуулийн цэцэд Г.Баясгаланг нэр дэвшүүллээ. Томилгоог энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Г.Баясгаланг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга байхад нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар татаж байсан. Энэ удаа ийнхүү Үндсэн хуулийн Цэц рүү явуулахаар боллоо.

    Г.Баясгалан нь

    ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

    1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

    1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль

    1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.

    Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
    АЖИЛЛАСАН БАЙДАЛ
    1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
    1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
    1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
    2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
    2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
    2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,
    2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,
    2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
    2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ