• Дата мэдээлэл:ТОП 5 банкны бичил бизнесийн зээлийн сарын дундаж хүү хэд вэ?

    Арилжааны банкуудын бичил бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

    2017 оны байдлаар дэлхий даяар нийт 139 сая бага орлоготой иргэд нийт 114 тэрбум ам.долларын дүн бүхий бичил зээл авсан. Click To Tweet

    Бичил зээлийг тогтвортой олгох нь бизнесийн зах зээлийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох, улмаар иргэдийг ядуурлаас гаргах, орлоготой ажилтай иргэдийг бий болгоход чухал нөлөөтэй юм.

    Арилжааны банкуудаас олгодог бичил бизнесийн зээлд бөөний, жижиглэн худалдаа эрхлэгчид, бизнесээ өргөжүүлэхээр санхүүжилт хайж байгаа иргэн, ААН-үүд хамрагдах боломжтой.

    ЗЭЭЛИЙН ДҮНГЭЭС ЭХЛЭЕ

    Арилжааны банкуудын хувьд 10-100 сая төгрөгийн үнийн дүнтэй бичил зээлийг бизнес эрхлэгчдэд олгож байна. Click To Tweet Бичил бизнесийн зээлийг Хас Банк 36, ХХБ 36, Голомт банк 24, Хаан банк 36 хүртэл сарын хугацаатайгаар тус тус олгож байгаа бол Төрийн банкны хувьд 40 хүртэл сарын хугацаатайгаар олгож байна Click To Tweet. Зээл хүсэгчдэд банкны зүгээс зээлээ төлөх чадвартай байхаас гадна тухайн бизнесээ зургаан сар болон нэг жилээс илүү хугацаанд тогтвортой эрхэлсэн байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.

    ХУДАЛДАА ХӨГЖИЛ, ТӨРИЙН , ХААН БАНКУУД ЗЭЭЛ ХҮСЭГЧДЭЭС ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШААРДАХГҮЙ

    Өрхийн, жижиг бизнес эрхлэгчдэд зээл хүсэхэд тулгамддаг асуудал бол  барьцаа хөрөнгийн асуудал. Хас болон Голомт банкны бичил бизнесийн зээлд заавал үл хөдлөх хөрөнгө шаарддаг бол бусад банкуудын хувьд барьцаа хөрөнгийн уян хатан нөхцлийг бүрдүүлжээ. Жишээлбэл, Худалдаа хөгжлийн банкны хувьд барьцаа хөрөнгөөр бараа материал, дансны орлого, баталгаа, хөдлөх хөрөнгийг тооцуулах боломжтой юм.

    Хөдлөх хөрөнгө гэдэгт  таны эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа,барааны тэмдэгт буюу патент, унаж байгаа автомашин, үнэт эдлэлүүд зэрэг багтана.

    Үл хөдлөх хөрөнгө гэдэгт барилга байгууламж, газар тариалан эрхэлдэг бол ургамал, тарьц орно.

    Арилжааны банкуудын бичил бизнесийн үйлчилгээний сарын дундаж хүү 1.94% байна. Click To TweetЗээлийн хүүг банкнаас тогтоох боловч үүнд микро, макро эдийн засгийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн салбарын хөгжил, Төв банкнаас баримталж буй бодлогоос шууд хамааралтай байдаг.

    Банк тус бүрийн олгодог бичил зээлийн үйлчилгээний  онцлог, давуу талуудаас танилцуулбал:

    1. Хас банкнаас таны өмнө нь авсан зээл тань төлөгдөж дуусаагүй байсан ч дахин зээл аван санхүүжих боломжтой.
    2. Худалдаа хөгжлийн банкнаас олгодог бичил бизнесийн зээл нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаггүйгээрээ онцлог.
    3. 1.7-2.2% хүүтэйгээр хамгийн урт буюу 40 сарын хугацаатай зээлийн үйлчилгээг Төрийн банкнаас авах боломжтой.
    4.  Голомт банкны хувьд бизнесийн бичил зээлийг зөвхөн орон нутагт бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдэд олгодог.
    5. Хаан банкны хувьд 100 сая хүртэл үнийн дүнтэй бичил бизнесийн зээлийг шуурхай бичил зээлийн хүрээнд олгож байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ