Хүүхдийн баяраар 130 хүүхэд аав, ээжээсээ төөрчээ

2019-06-03

Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллажээ.

Цагдаагийн алба хаагчид

  • Сүхбаатарын талбайд 91,
  • Хүүхдийн паркад 14,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ.

Ингэхдээ 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн өгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ