• С.Чинзориг:Гэртээ хүүхдээ харангаа нэмэлт орлого олж байгаа ээж “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахгүй

    2019-06-03

    Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр амаржсаны тэтгэмж авсан ээжүүдийн “Цалинтай ээж”  дансанд ороогүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

    -Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан ээжүүд “Цалинтай ээж”-ийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Яагаад мөнгө нь дансанд орохгүй байна вэ?

    Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байсан ээжүүд жирэмсний болон амаржсаны дараах 120 хоногийн тэтгэмж авдаг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа энэ хугацаанд “Цалинтай ээж” хөтөлбөрөөс давхардуулан тэтгэмж олгохыг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. Учир нь нэг төрлийн тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэсэн хуулийн заалттай.

    Энэ хуульдаа нийцүүлэн “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байгаа ээж нийгмийн даатгалын сангаас 120 хоногийн  хугацаан дахь тэтгэмжээ авч байгаа бол энэ хугацаанд “Цалинтай ээж”-ийн тэтгэмж олгохгүй. Харин  амаржсаны дараах 60 хоногийн тэтгэмжээ авсны дараа буюу хүүхдээ 3 сар хүрэхээр нь “Цалинтэй ээж”-ийн тэтгэмж авах эрх  нь үүснэ.

    -Төрснийхөө дараа  гэрээрээ  ажлаа хийдэг олон ээж байгаа. Жишээ нь, гэрээрээ орчуулга хийгээд нэмэлт орлого олж байгаа ээж “Цалинтэй ээж” хөтөлбөрт хамрагдах уу?

    -Хамгийн гол нь тэр ээж байнгын ажил хийгээд тогтмол орлоготой байх юм бол энэ хөтөлбөрт хамрагдахгүй, хасагдана.

    Тухайлбал, малчин ээжүүд сар бүр тэтгэмж авч байгаа. Нөгөө талаас тэд хувиараа хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээнд орлого олоод хүүхдээ харж байгаа. Яагаад хамрагдаж байна  вэ гэхээр тогтмол орлого олж чадахгүй байгаа гэдэг шалтгаанаар хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа малчин ээжүүдийг тэтгэмжид хамруулаад явж байгаа. Үүнтэй агаар нэг гэж ойлгож байна. Тиймээс тогтмол орлогогүй л байгаа бол “Цалинтэй ээж”-д хамрагдах боломжтой.

    -Зүгээр суугаа хүнд халамж өгөөд тодорхой хэмжээнд орлого олж байгаа хүн  халамжид хамрагдахгүй   гэж ойлгож болох уу?

    -Хүүхдээ асарч бойжуулна гэдэг тодорхой хэмжээгээр ажил нь, нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдаад цалин авахгүй, орлого олохгүй байгаа хүнийг хэлнэ. Энэ хугацаанд ээжийг орлоготой байлгах бодлого.

    -Хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалыг төр хариуцна гэсэн амлалт мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ хэзээнээс хэрэгжих вэ?

    -Ер нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийн бодитой үнэлэх ётой. Нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогыг Засгийн газраас явуулж байгаа.  Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил.Улсдаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж ярьдаг ч хөдөлмөр эрхлэх, цалин хөлсийг авах боломж нь алдагддаг. Хүүхдийн харж байгаа хугацааных нь нийгмийн даатгалын шимтгэл тасалддаг гэх мэт асуудал байсаар байна. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн онд “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар тутамд тэтгэмж олгож эхэлсэн. Улсын хэмжээнд 157 мянган ээж сар тутам “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байна.

    Ирэх жилээс хүүхдээ харан гэртээ сууж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасалдахгүй төлөгддөг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

    Мөн ээжүүд даатгалын шимтгэл төлсөн хэлбэрээсээ  хамааран  ялгамжтай цалин, тэтгэмж авч байгааг арилгана.Заавал даатгалд хамрагдсан ээжүүд цалин, халснаасаа 100 хувь  тэтгэмжээ авдаг бол  сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүд 70 хувиар жирэмсний болон амаржсны  тэтгэмж авдаг. Энэ ялгаатай байдлыг ирэх оноос арилгаж, даатгагдсан хэлбэрээс үл хамааран цалин хөлснөөсөө жирэмсэний болон амаржсны тэтгэмжээ 100 хувь авдаг байх хуулийг хэрэгжүүлнэ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ