• Хүн төрөлхтний соёл иргэншлийн өвөг дээдсийг тогтоосон гэв

    Хэд хэдэн судалгаанынхаа үр дүнд Африк тивд хэдэн мянган жилийн өмнө суурьшиж байсан хүмүүс нь соёл иргэншлийн анхдагчид хэмээн эрдэмтэд мэдээлжээ. Энэ талаархи мэдээллийг EurekAlert! Дамжуулжээ.

    Олон улсын судлаачдын бүлэг уг судалгаанд оролцсон гэж тодорхойлсон байна. Тэд дэлхийн өнцөг булан бүрт байдаг музейнүүдэд хадгалагдаж үлдсэн эртний хүмүүсийн ДНХ-г шинжилжээ.

    Эрт дээр үеийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс зүүн хойд Африкийн зүүн хойд хэсгээс иржээ. Тэд 3500-4500 жилийн өмнөөс нутгийн уугуул иргэдтэй холилдсон гэнэ.

    Үүнээс гадна Африкийн баруун хойд, баруун зүгээс хүмүүс энэ бүс нутагт хүрч ирсэн аж.

    “Өнөөдөр Зүүн Африк бол дэлхийн генетик, хэл шинжлэлийн болон соёлын олон янзын төв болсон газруудын нэг юм гэдгийг тогтоолоо” гэж эмч, профессор Элизабет Сочук тэмдэглэжээ.

    Ийнхүү Зүүн Хойд Африкт хүн төрөлхтний соёл иргэншил анх үүссэн гэж үзэж байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ