• “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-д Хүүхдийн баярыг тэмдэглэлээ

    Олон улсын стандартад нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулан ашиглалтад оруулсан нь манай улсын хувьд анхных юм.  Ийм төвтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлж, тэднийг бусдын адил нийгэмших боломжийг олгох  өргөн боломжтой болж байгаа гэсэн үг.

    Тэгвэл өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газраас хүүхдийн баярыг угтан  тус төвд Хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгууллаа. Хүүхдийн баярт нийслэлийн тусгай сургуулиуд болон сэргээн засах төвийн нийт 80 хүүхэд оролцож, хүүхдийн хөдөлгөөн заслын үйлчилгээ,зөвлөгөөг авахын зэрэгцээ ах эгч нар, үе нэгтнүүдийнхээ  тэдэнд зориулсан  урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

    Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,НХХ-ийн сайд С.Чинзориг,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нарын албаны хүмүүс оролцов.

    Үйл явдлын ФОТО СУРВАЛЖЛАГА

    Хүүхдийн баяр тохиож байгаа учраас хүүхэд бүрт бэлэгтэй ирэхээ ч зохион байгуулагчид  мартсангүй.
    Харин эцэг, эхчүүдэд хууль, сэтгэл зүй, нийгмийн халамж, дэд бүтцийн хүртээмжийн талаар мэдээлэл өгч байлаа.
    “Хүүхэд болгон баяртай байг!” уриан дор зохион байгуулж буй  уг үйл ажиллагаа нь“Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн, гар зургийн үзэсгэлэн, хүүхдийн жүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуурийн тоглолт зэрэг бүх л хэсэгт хүүхдийг оролцоог хангаснаараа онцлог байв.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Ц.Ганчимэгийн ярьснаар, Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлогдсон тохиолдолд эмчлэх, нөхөн сэргээх,хөдөлгөөн, бариа, хөдөлмөр засалд хамруулж, мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дээр зохион байгуулах аж.

    “Хөгжлийн төвийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, зургаан аймагт,цаашлаад илүү олон аймгуудад яг энэ шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулна” гэж арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хоты захирагч С.Амарсайхан ярьсан юм.
    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Монгол Улсын нийт хүн амын 3.26 хувийг эзэлдэг Click To Tweet. 0-14 насны 786, 15-17 насны 179 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. Click To Tweet

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь  жинхэнэ утгаараа тэдний хөгжилд зориулагдсан гэдгийг  дараахь байдлаас харж болно. 

    • ГАДНАХ ХААЛГА НЬ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮҮХЭД ОРОХ БОЛОМЖТОЙ АВТОМАТ
    • НИЙТ БАЙГУУЛАМЖ НЬ ГУРВАН ДАВХАР БОЛОВЧ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН, ХАНАНДАА БАРИУЛТАЙ ЛИФТТЭЙ
    • КОРИДОРЫН БҮХ ХАНАНД ТҮШИН ЯВАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ БАРИУЛТАЙ
    • ХҮҮХЭД, ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН, НАСАНД ХҮРЭГСДИЙН ГЭСЭН ГУРВАН ТӨРЛИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ
    • ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ДОТОРХ ЗОХИОН
    • БАЙГУУЛАЛТ НЬ МЭДЭЭЖ СТАНДАРТЫН ДАГУУ ШИЙДЭГДСЭН
    • ЦОНХНЫ БАРИУЛ НЬ ХҮРТЭЛ ХҮРЧ БОЛОХ ТӨВШИНД БАЙРЛАСАН

    Тус төв нь нийт 250 хүүхэд асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ,сургалтанд хамрагдах хүчин чадалтай. Click To Tweet
    Сэргээн засах амбулатори, эмчилгээний тасаг, захиргаа болон сургалтын алба, хэвтэн эмчлүүлэх тасаг болон үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн бүх үйлчилгээ үнэгүй.
    Нийт 250 хүүхэд асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ,сургалтанд хамрагдах хүчин чадалтай. Click To Tweet

    Тус төвд болсон баярын арга хэмжээний сурвалжлага,Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Ц.Ганчимэг,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан нарын хэлсэн үгийг доорх видео мэдээллээс үзнэ үү. 

     

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ