Огцорсон Курцийн оронд Австрийн анхны эмэгтэй канцлераар Бригитте Бирляйн тодорлоо

Австрийн үндсэн хуулийн шүүхийн дарга Бригитте Бирляйн нь канцлер болсон хэмээн Reuters мэдээлсэн байна.

Австрийн Ерөнхийлөгч Александер Ван Дер Беллен парламентын сонгууль хүртэл Бирляйнийг түр хугацаагаар канцлераар томилохоор шийджээ.

Австрийн парламент Курцийн засгийн газарт итгэхгүй байгаагаа зарлан огцруулсан.

Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Австри улсын канцлерийн орлогч асан Хайнц-Кристиан Штрахег намын сонгуульд Оросоос тусламж авах талаар ярьж байгаа бичлэгийг гаргаж түүнийг “Оросын саятан” хэмээн нэрлэсэн юм. Үүний дараа Штрахе огцорсон.

Тавдугаар сарын 28-нд Австрийн ерөнхийлөгч Александер Ван дер Беллен түүнийг канцлерыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ