• Трамп: Иран ярилцахыг хүсвэл би бэлэн байна, гэсэнд Ираны тал хэлэлцээ хийхгүй гэлээ

    -АНУ-ын Ерөнхийлөгч Тегерантай харилцаагаа сайжруулахыг хүсч байна-

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны удирдлагуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, Тегеран маргаантай асуудлаар Вашингтон тохиролцохыг хүсч байгааг тэмдэглэлээ. Энэ тухай  REUTERS мэдээллээ.

    “Хэрэв Иран ярилцаж, хэлэлцэхийг хүсвэл би бэлэн байна” гэж Цагаан ордны тэргүүн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

    5-р сарын 29-нд Ираны Гадаад хэргийн яамны орлогч сайд Аббас Аракчи “Тегеран Вашингтонтой яриа хэлэлцээр хийхийг дэмжиж байгаа боловч АНУ-ын зүгээс Иранд дарамт шахалт үзүүлж байгаа учраас боломжгүй юм” гэжээ.

    Дараа нь Лалын Бүгд Найрамдах улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеи америкчуудтай хэлэлцээр хийхгүй, ийм их дарамт шахалт байхад хэлэлцээ ямар ч үр дүнгүй, утгагүй болно хэмээн баталсан аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ