• УИХ гишүүн М.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шүүхэд өгчээ

    Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тавдугаар сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “М.Энхболд залилан мэхлэгч, шударга бусын хонгил гэж байдаг” гэх зэрэг ярьсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг ор үндэслэлгүй, хүний нэр төр, алдар хүндэд санаатайгаар олон нийтэд мэдээлэх аргаар гутаан доромжилсон хэмээн УИХ-ын гишүүн М.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

    М.Энхболд шүүхэд нэхэмжлэх гаргахдаа мэдээлсэн арга хэрэгсэлээрээ залруулга гаргаж, уучлалт хүсэхийг шаардсан аж. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 14 хоног дотор шүүх хурлын тов гарах аж.

    Н.Алтанхуяг “МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Би ганцхан жишээ хэлье. Гэхдээ энэ бол шившигтэй зүйл. Хэлж байж л намаа цэвэрлэж авна. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Ингэхээр залуу үе юу болох юм бэ. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг төлдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг цуглуулдаг. Энэ бол нам биш мөнгөний сүлжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч. Яагаад шударга ёс ялж болдоггүй юм бэ. Хийсэн бүх зүйлийг нь гаргачихаад байхад хариуцлага хүлээлгэдэггүй. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс.

    М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрт хандаж хэлэхэд Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа та нарт Ардчилсан нам дэндүү томдоно. Та 2 энэ нам руу битгий хуруу хумсаа дүрээд бай” хэмээсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ