• Улсын хэмжээнд эцэг, эхийн хараа хяналтаас гадуур 3500 хүүхэд байна

    2019-05-30

    Монгол Улсад 18 нас хүртэлх 1 сая 27 мянган хүүхэд   байгаагийн 3500 гаруй нь зорилтод бүлгийн анхаарал халамж шаардлагатай, эцэг эхийн хараа хяналтаас гадуур хүүхэд байна. Зорилтод бүлгийн эдгээр хүүхдийн 1000 гаруй нь 21 асрамжийн байгууллагад амьдарч байгаа ажээ.

    Холбогдох байгууллагаас хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг бие махбодийн хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлийн  шинжтэй дарамтад өртөж байгааг судалгааны дүн харуулсан байна.

    Хүүхдийн тусламж үйлчилгээний төв энэ онд 49 мянган дуудлага хүлээн авч, тусламж үйлчилгээг үзүүлжээ.

    Улсын хэмжээнд 18 хамгаалах түр байр, нэг цэгийн үйлчилгээний 10 төв ажиллаж байгаа.  Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 75 хувь нь нийслэлд, 27 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 хохирогчид үйлчилгээ үзүүлсний 435 нь хүүхэд байжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ