• Эрүүл мэндэд тустай гэгддэг “Хар зайрмаг”-ийг устгалд оруулжээ

    Эрүүл мэндэд тустай гэгддэг “Хар зайрмаг”-ийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас  утсгалд оруулжээ. Учир нь хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй  /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/  будагч  бодисыг  ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан байна.

    Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгч, татан авалт хийсний дараа устгалд оруулах ажээ. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, … бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан байна.

    Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагийг гурван компани импортолдог бөгөөд энэ онд хоёр тонныг  импортолжээ. Энэ төрлийн зайрмагний орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлажээ. Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ