• Сүүлийн таван жилийн хугацаанд 7 хүртэлх насны 341 хүүхэд гэмт хэргийн улмаас нас баржээ

    2019-05-30
    Хоёр хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Click To Tweet

    Бага насны хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хохирогч болох нь жилээс жилд өссөн харамсалтай тоо баримт байна.

    Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2014-2018 онд 150 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7500 буюу 5 хувийг нь  хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд 4200, орон нутагт 2700 гаруй  хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Гэтэл  энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 528 хүүхэд нас барсны   341 нь 7 хүртэлх насны хүүхэд байна.

    Хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг аливаа дарамт мөлжлөгөөс ангид байлгах үүднээс УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай гээд холбогдох хуулийг баталсан ч шийдвэрлэх асуудлууд хэвээр байсаар  байна.  Хүүхдийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны, үл хайхрах, хүчиндэх гэмт хэрэг ямагт  санаатай үйлдэгддэг. Эдгээрээс хүүхэд хүчиндэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөнийг дараахь баримт илтгэнэ.

    Дээрх хугацаанд нийт 832 энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ тоон баримтаас харахад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Насны ангиллаар нь авч үзэхэд 473 буюу 56 хувь нь 14-17 насны, 75 буюу 9.1 хувь нь 0-7 насны, 234 буюу 34 хувь нь 8-13 насны хүүхэд эзэлж байна. Click To Tweet

    Харин энэ оны эхний 4 сарын байдлаар 112 хүүхэд дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэхээр оны төгсгөлд хэд болохыг таашгүй.

    Хүүхэд хамгааллын чиглэлээр 2017 онд улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөг, 2016 онд 6.4 тэрбум төгрөгийг  суулгасан бол энэ онд  8 тэрбум төгрөг болгож нэмсэн. Гэвч эрх нь зөрчигдөж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд бүрийг хамгаалахад энэ мөнгө хангалтгүй юм.

    Хүчиндэх гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн орчин ойр дотны хүмүүсийн хүрээнд үйлдэгдэж байгаа учир ялын бодлогыг чангатгах зайлшгүй шаардлагатай гэж олон нийт үзэж байгаа. Click To Tweet

    Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажын хэсэг байгуулагдан  ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ