Хятад, америк хөтлөгчид алсаас мэтгэлцлээ

Америкийн Fox телевизийн хөтлөгч Триш Реган, Хятадын олон улсын радиогийн хөтлөгч Лю Шинь нар Хятад, Америкийн худалдааны маргаан зэрэг  сэдвээр алсын зайнаас халз мэтгэлцжээ.

Триш Реган нэвтрүүлгийн явцдаа Хятад, Америкийн худалдааны хэлэлцээрийн талаарх өөрийн үзлээ ярихыг Лю Шиниэс хүсчээ. Лю Шинь “Надад нууц мэдээлэл байхгүй. Тиймээс би Хятад, Америкийн худалдааны хэлэлцээрийн талаар тодорхой мэдэхгүй. Ялангуяа одоо яг ямар хэмжээнд хүрээд байгааг мэдэхгүй байна. Гэвч Хятадын засгийн газар байр сууриа маш тодорхой илэрхийлсэн гэж би үзэж байна” гэв.

Хятад улс нэгэнт маш хүчирхэг болсон гэж хүмүүс ярих боллоо гэхэд Лю Шинь “Яагаад Хятад улс өсөн дэвжиж болохгүй гэж? Бидний хувьд, Хятад улс жижиг буурай орон байхыг хүсэхгүй. Бид ч хүчирхэг болохыг хүсдэг. Гэвч жинхэнэ зорилгын хувьд, хөгжиж буй орныг хэрхэн тодорхойлоход байгаа юм” гэлээ.

Бээжингийн цагаар 8 цаг 43 минут 58 секундэд, алсын зайны мэтгэлцээн өндөрлөж, Триш Реганыг Хятадад ирж, нөхцөл байдалтай танилцахыг Лю Шинь урьжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ