• Хятад АНУ-д газрын ховор элементийн экспортоо бүрмөсөн зогсоож магадгүй

    Хятадын Засгийн газрын албаны хүн газрын ховор элемент түүхий эдээр бий болсон бүтээгдэхүүнийг  Хятадын эсрэг ашиглаж болохгүйг анхааруулсан. Америк Хятадын худалдааны дайнд Хятадын талаас газрын ховор элементийн экспортоо дараагийн нэгэн зэвсэг болгон ашиглана гэж таамаглаж байна.

    Дэлхий дээр нийт 110 сая метр тонноор хэмжигдэх газрын ховор элементийн исэл бий. Тэдгээр нь Хятад, Бразил, ОХУ, АНУ,Энэтхэг,Австрали улсуудад тархсан байдаг.

    Тэгвэл Хятад улсын хувьд дээрх 110 сая метр тонны нөөцийн 40 хувийг нь эзэмшдэг бөгөөд 2018 оны газрын ховор элементийн 79 хувийг дангаараа үйлдвэрлэжээ. Америкийн Банкны стратегийн мэргэжилтнүүд энэ түүхийн эдийн салбар дахь Хятад улсын ноёрхлыг нэгдүгээрт,Засгийн газраас нь газрын ховор элементийг стратегийн нөөцөд хамруулсан, хоёрдугаарт,түүний судалгаа, олборлолтыг 100 жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

    CCTV АНУ-ын технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нь БНХАУ-аас экспортолдог газрын ховор элементүүдээс ихээхэн хамааралтай учраас АНУ Хятадын талын хариу цохилтод ихээхэн хэмжээний хохирол амсаж болзошгүй тухай CCTV-ээс мэдээлсэн.

    АНУ-ЫН IPHONE ГАР УТАС, ЦАХИЛГААН АВТОМАШИНУУД, ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ЗЭВСГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ИХЭЭР АШИГЛАДАГ БАЙНА.

    Өнгөрсөн долоо хоногт, Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин газрын ховор элементийн олборлолт, боловсруулах байгууламжууд дээр очиж ажилласан нь, худалдааны дайн цаашид үргэлжилбэл Хятад улс эдгээр элементүүдийнхээ үнийг нэмэх эсвэл экспортыг нь бүрмөсөн хязгаарлах арга хэмжээг авч магадгүй гэсэн таамаглалыг улам тодорхой болгосон юм.

    Засгийн газрын харъяа Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны төлөөлөгч телевизийн нэвтрүүлгээр “ АНУ-ын дарангуйллын эсрэг Хятадын дараагийн зэвсэг нь газрын ховор элемент байна гэсэн таамаглал үүсээд байна. Энэ таамаглалын тухай би юу хэлж чадах вэ гэвэл, бидний экспортолдог түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн нь эргээд улсын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг мэдвэл газрын ховор элемент олборлолтын нутаг Jiangxi мужийн оршин суугчид,цаашлаад Хятад хүн бүр баяртай байхгүй” гэж хэлжээ.
    Энэ таамаглалын хариуд “Албан ёсоор дайн дараагийн шатандаа орчхоогүй байна. АНУ ердөө 175 сая ам.доллараар үнэлэгдэх 4000 тонн газрын ховор элементийг импортоор оруулж ирдэг. Тоо хэмжээ, үнийн хувьд АНУ-ын хувьд асуудал болохгүй ч импортын ихэнх нь технологийн салбарт хэрэглэгддэг. “ гэж Bannockburn Global Forex-ийн дэлхийн зах зээлийн стратегич Марк Чандлер хэллээ.

    Хятад улс 1990-ээд оны үеэс л түүхий эдийн хамгийн доод үнийг тогтоон, өрсөлдөгчдөө худалдааны талбараас шахан,ноёрхлоо тогтоон иржээ.    Энэ нийт 17 газрын ховор элемент энэ бүлэгт хамаарагдах бөгөөд  хүдрээс ялгаж авахад их хэмжээний зардалтай байдгийн сацуу бохирдол ихээр ялгаруулдаг байна.

     

    Эх сурвалж: CNBC

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ