• Монголбанкны томилолтоор орон нутагт ажилласан сэтгүүлчид осолд оржээ

    2019-05-30

    Монголбанкны томилолтоор Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт ажилласан сэтгүүлчдийн баг буцах замдаа осолд оржээ.  “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сан”-д хөтөлбөрийг тус банкнаас хэрэгжүүлж байгаа. Эл хөтөлбөрийн хүрээнд орон нутагт бичил уурхай эрхлэгчдийн нөхцөл байдлыг  сурталжлуулахаар  хэвлэл мэдээллийн байгууллагуудаас төлөөлөл болгон найман сэтгүүлчийг авч явсан байдаг.

    Осол  Архангай аймгийн  Элсэн тасархай орчимд гарсан бөгөөд Тоёото хаейс маркийн машины араас ланд-570 загварын машин мөргөж, нэг сэтгүүлч хүнд бэртсэн байна. Осолдсон машинд  Монголбанкны дөрвөн ажилтан, гурван сэтгүүлч сууж явжээ. Хүнд гэмтэл авсан   сэтгүүлч өчигдөр ГССҮТ-д хагалгаанд осон байна.

    Осолд орсон ажилчид болон сэтгүүлч нарыг эмнэлгийн үзлэгт хамруулж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ