Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Д.Эрдэнэбилэг нь элэгний архаг хатууралтай олон жил эмчийн хяналтанд байгаа аж. Элэгний хатууралтай төдийгүй цагаан бөөмний дутагдалтай Д.Эрдэнэбилэг дотуур цус алдах өндөр эрсдэлтэй байгаа аж.