• Төрийн үйлчилгээний цахим хэлбэрт шилжихэд 30 тэрбум төгрөг шаардлагатай

    2019-05-30

    УИХ-ын Цахим бодлогын түр хороо  өчигдөр хуралдаж, Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонссон.

    Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээр ажиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулах юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод болж  иргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байгаа ажээ.

    УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Уг хуулиар цахим, цахим архив, цахим мэдээлэл, төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийг анх удаа хуульчилж өгсөн байдаг. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж анх удаа хуульчилсан юм.

    Төрийн цахим хэлбэрт 160 гаруй төрийн үйлчилгээг бүрэн шилжүүлэхэд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

    Мөн цахим орчны замбараагүй хэрэглээнд зохицуулалт хийж фэйсбүүк, твийтэр ашиглахдаа иргэний  “ Mobile ID” үүсгэх тухай ярьж байгаа. Одоогийн байдлаар 40 орчим мянган бүртгэлгүй дугаар байгаагаас идэвхигүй 15 мянга орчим дугаар байгаа аж.Дугаар бүрийн ард холбогдогч эзэнг тодорхой болгохын тулд үүрэн телефоны операторууд шинэ дугаар авч буй иргэний хурууны хээг бүртгэж байгаа юм. Ингэснээр бүртгэлгүй дугаар шинээр гарахгүй гэсэн үг юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ