Казахстаны ерөнхийлөгч Путин, Лукашенко, Жээнбеков нарыг Назарбаев одонгоор шагнав

Энэхүү шагналаа Бүгд Найрамдах Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан учраас олгожээ.

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Оросын төрийн тэргүүн Владимир Путиныг “Казахстаны анхны Ерөнхийлөгч-Үндэсний удирдагч Нурсултан Назарбаев” хэмээх одонгоор шагнасан аж. Энэ тухай ТАСС мэдээллээ.

В.Путиныг Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 25 жилийн ой болон Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд хоёр орон гарын үсэг зурсны 5 жилийн ой зэрэг нь үр бүтээлтэй хамтын ажиллагаа болсны учир шагнажээ.

Үүний зэрэгцээ Путины хамт Беларусын Александр Лукашененко, Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нарыг мөн шагнав.

Энэ тогтоол нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчинтэй тэмдэглэв. “Казахстаны анхны Ерөнхийлөгч – үндэсний удирдагч Нурсултан Назарбаев” шагналыг 2001 онд Бүгд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгчийг хүндэтгэн бий болгосон аж. Хуулиар бусад улс орны тэргүүнүүдэд уг шагналыг олгох зарлиг гаргаж болох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ