Д.Сарангэрэл:Амарсанаа сүрьеэтэй тэмцэж байгаа эмч, ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж байна

2019-05-29

Энэ сарын 27-нд сүрьеэгийн халдвар авсан сурагчдын эцэг эх болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж жагссан. Уг жагсаалыг  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа  зохион байгуулсан юм.

Харин өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр өвчнөөр улс төр хийхгүй байхыг хүсч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Click To Tweet

Тэрээр, “Өнөөдрийн байдлаар сүрьеэгийн тархалтын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цаг алдалгүй эмчилгээ хийж байна. Хэрэв энэ үзлэгийг хийгээгүй бол сурагчдад ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. Click To Tweet 1990 оноос хойш дахин сэргэсэн сүрьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж, дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.

Сүрьеэ өвчнөөр дэлхий дээр жилд 10.4 сая хүн өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Эдгээрийн 45 хувь Энэтхэг, Хятад улсад бүртгэгджээ. 2018 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд сүрьеэгийн бүртгэл хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд газар дээр нь очиж хийж байна. Өнөөдрийн байдлаар 25 сургуулийн сурагчдыг шинжилгээнд хамруулж, өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж, эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө ч сайжруулж, улсын төсөв, олон улсын байгууллагаас 5.8 тэрбум төгрөгийг сүрьеэгийн чиглэлээр зарцуулаад байна. Ж.Амарсанаа таныг сүрьеэ өвчинтэй тэмцэж байгааг буруутгахгүй байгаа ч эмч, ажилтнууд, ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж байгааг эсэргүүцэж байна. Ж.Амарсанаа нь өөрийн эзэмшлийн “Хаппи веритас” эмнэлгээр дамжуулан хуурамч мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангаас 785 сая төгрөг  авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг ч холбогдох байгууллагууд шалгаж байгаа” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ