Human Rights Watch байгууллагын үүсгэн байгуулагч АНУ-д нас баржээ

Америкийн Human Rights Watch байгууллагын үүсгэн байгуулагч Роберт Бернштейн АНУ-д нас баржээ. Тэрээр 96 настай байсан аж.

Бернштейн нь 1923 онд Нью-Йорк хотод төрсөн. 1966-1990 оны хооронд тэрбээр Андрей Сахаров болон түүний эхнэр Елена Боннер зэрэг Зөвлөлтийн эсэргүүцэгчдийн бүтээлийг хэвлэсэн Random House Publishing House-ыг тэргүүлж байв.

1978 онд Бернштейн хүний эрхийг хамгаалах гурван бүлэг байгуулж, 10 жилийн дараа тэр нь Human Rights Watch байгууллага болсон. Тэр мөн багшлах ажилд идэвхтэй оролцдог байжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ