Мөн өнөөдрийн хуралдаанаар Найрамдал зуслантай холбоотой газрын асуудлаар Засгийн газар тогтоол гаргаж, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлсэн. Найрамдлын талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байна. Олон Улсын Найрамдал төв бол улсын онцгой обьект гэж хэлж болно. Энд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахыг мэдээж дэмжинэ.
Гэхдээ Хүүхдийн Найрамдал төв, Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэг, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн ч юм уу хамаагүй газар олгож болохгүй. Хүүхдийн парк руу орсон асуудал байгаа шүү дээ. Тиймээс үүнийг цэгцэлж, Улаанбаатар хотын удирдлага, БХБ-ын сайд, БОАЖ-ын сайд нарт Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь бол зөвшөөрөлгүй олгосон газарт баригдсан обьектуудыг буулгахаар болж байна. Зайсанд аялал жуулчлалын чиглэлээр барилга барина гэчихээд баахан орон сууц барьчихсан байгаа. Энэ асуудлыг бас цэгцэлнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.