Д.Тэрбишдагва:Оюутолгойн гэрээгээр Монгол Улс 2039 онд нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай

2019-05-29

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсож байна.

УИХ-ын  гишүүн ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн, ийм төрлийн томоохон уул уурхайн төслийг монголчууд бие даан явуулах боловсон хүчин бэлтгэгдсэн гэх мэт  Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан.

Гэхдээ аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Click To Tweet Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг.

Хөрөнгө оруулагчдын, хувь нийлүүлэгчдийн, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу  Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна гэж хардах үндэслэл байна” гэв.

Ингэснээр Монгол Улс 2039 онд нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай гэнэ. Click To Tweet Өөрөөр хэлбэл, цаашдаа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувиас доошгүй болгоно гэсэн тохиролцоо хэрэгжих боломжгүй болж байгаа гэж ажлын хэсэг дүгнэсэн байна.

Мөн төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан алдаа болсон гэж үзжээ. ТЭЗҮ ямар ч төслийн хувьд маш чухал баримт бичиг нь болдог. Гэтэл ТЭЗҮ-ийг заавал шаардлагатай баримт бичиг биш гэж Дубайн гэрээгээр өөрчилсөн нь Монголын талд орох ашиг багасч байна. Click To TweetЭнэ байдлаараа Монгол Улс  2039 он гэхэд нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй. Мөн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх мэт дүгнэлтийг гаргажээ.

Тиймээс ажлын хэсгийн зүгээс Оюутолгой төслийн  хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ