• Эден Азарыг хэдэн жил багтаа авахыг оролдсон “Реал Мадрид”-д энэ жил боломж байна гэв

    “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перез “Челси”-гийн хагас хамгаалагч, Бельги улсын шигшээ багийн хагас хамгаалагч Эден Азарыг зуны солилцоо наймааны цонхоор шилжүүлж авна гэжээ.

    “Бид Эден Азарыг “Реал”-д авчрахаар хэдэн жилийн турш гарын үсэг зурахыг оролдож байна. Энэ жил тэр бидэнд ирэх гэж найдаж байна” гэж Перез Onda Cero-гийн эфирт хэлсэн байна.

    • Азар 2012 оны зун “Челси”-д иржээ. “Цэнхэр” багийн бельги тоглогч Премьер лигт хоёр удаа түрүүлж, Английн цом, Лигийн цом, Европын лигийн цомыг хүртсэн.
    • Эден Азарыг 150 сая еврогоор шилжүүлэн авах гэж байгаа гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ