2019 оны Европын хамгийн үнэтэй клуб “Реал Мадрид”

2019 оны Европын хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клуб “Реал Мадрид”  ажээ. KPMG зөвлөх компаний судалгаагаар “Эзэн хааны баг”-ийн өртөг нь 3 тэрбум 224 сая евро юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 10 хувиар өндөр үзүүлэлт аж.

Хамгийн үнэтэй клубын жагсаалтын хоёрдугаарт “Манчестер Юнайтед” (3.207 тэрбум евро) оржээ. Гуравт “Бавари” (2.696 тэрбум) орсон бол”Барселона” дөрөвдүгээрт (2.676 тэрбум) бичигджээ.

Дараа нь “Манчестер Сити” (2.460 тэрбум), “Челси” (2.227), “Ливэрпүүл” (2.095), “Арсенал” (2.008), “Тоттенхэм” (1.679), “Ювентус” (1.548)

Эхний аравт Английн зургаан клуб оржээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ