Ажилчиддаа цалингийн тодорхойлолт өгөхдөө хахууль авдаг даргыг шалгаж эхэллээ

Ажилчиддаа цалингийн тодорхойлолт гаргаж өгөхдөө хахууль авдаг байсан төрийн албаны нэгэн даргыг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ-т энэ талаарх гомдол ирсэн бөгөөд гомдлын мөрөөр ийнхүү шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ.

Тухайн дарга нь ажилчиддаа цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгөхдөө тэднээс мөнгө шаардан авдаг байжээ. Мөнгөний хэмжээг голохгүй 300 мянга, 500 мянга гэх мэтээр авдаг байсан гэх гомдол ирсэн байна.

Цалингийн зээлийн тодорхойлолт авна гэдэг бол тухайн хүн ямар нэг мөнгөний хэрэгцээ гарч, боломжгүйдээ ийнхүү зээл авч байгаа. Гэтэл дарга нь тодорхойлолтыг асуудалгүй гаргаж өгөх ёстой байтал ийнхүү хахууль авдаг байсан үйлдэлд иргэд ихээхэн эгдүүцэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ