
Өргөдлийн байнгын хорооноос аюултай хог хаягдлын асуудлаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтлоо
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл сонслоо.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ, иргэд, төрийн бус байгууллагаас аккумулятор дахин боловсруулах компаниуд хүнд металлын хаягдлаар Хонхор нуурыг хордуулж байгаа талаар өргөдөл ирүүлсний дагуу ӨБХ-ны гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Заламт гол” ХХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад тус компани стандартгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Бид Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор “аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрын тусгай хэрэгцээнд авах” чиглэлийг Засгийн газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх болно гэлээ.
Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан хийв.
Тэрбээр, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийх үеэр “Заламт гол” ХХК нь аюултай хог хаягдал болох аккумуляторыг дахин боловсруулахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй нь Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг зөрчсөн болохыг дурдаж, үйл ажиллагааг нь бүрэн… Click To Tweet гэлээ.
Мөн хаягдал аккумулятороос хүхрийн хүчил ялгах, хар тугалга хайлуулах үйлдвэрийн 1000 метрт байх эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдаагүй аюултай хог хаягдлын байршлийн шаардлага хангахгүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Заламт гол” ХХК, “Хос даль” ХХК-ийн үйлдвэрүүдийг хүн ам суурьшиж байгаа бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэдгийг онцолж байв.
Мөн манай улсад 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 990,856 тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, үүрэн телефоны оператор компаниудын үйл ажиллагаа, ашиглалтаас жилд 271 мянга орчим хаягдал аккумулятор үүсч, дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдэхгүйгээс зориулалтын бус газар хадгалагдаж, ахуйн болон үйлдвэрийн хогийн цэгт хаягдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа тул хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах бүсийг тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Түүнчлэн Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахад сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлахад, УИХ-ын гишүүн А.Сүхбат, хог хаягдал тэр тусмаа аккумуляторын хаягдлыг өөр газар шилжүүлнэ гэдэг буруу, энэ нь дахин нэг газрыг бохирдуулна гэсэн үг. Иймд дахин боловсруулах технологи нутагшуулах тал дээр ажиллах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байв.
Газрын асуудал хэзээ шийдвэрлэгдэх талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодруулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хийсэн тайлбартаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэд хэдэн газар санал болгосон боловч орон нутаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдээгүй болно. Иймд өнөөдөр бүх газрын төлөөллийг оролцуулсан томоохон ажлын хэсэг хуралдуулах шаардлага үүсээд байна гэсэн тайлбар хийв.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтож, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоолын төслийг танилцууллаа.
Тухайлахад,
- – Аюултай хог хаягдлын ландфилийн байгууламж, аюултай хог хаягдал цуглуулах цэг, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн газрын байршлыг нэгдсэн цогц байхаар тогтоож өгөх;
- – Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасан газарт аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн судалгааг гаргаж, газрын хэмжээг үнэн зөв тогтоож, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг стандартад тогтоосон хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд яаралтай авах;
- – Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх тухай, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн нутаг дэвсгэр дээр үүсч байгаа аюултай хог хаягдлаа устгах, зайлуулах талаар нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
- – Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8.2.1-д заасан “тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсрүүлах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” болон “Хар тугалганы хүхрийн хүчлийн аккумуляторыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлагын стандарт”-ыг баталж мөрдүүлэх;
- – “Заламт гол” ХХК, “Эйч Би Жи Си” ХХК /хуучнаар “Болор Аграмба” ХХК/-ийн болон аюултай хог хяагдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тогтоосон газарт үйлдвэрийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- – Хуучин аккумулятор задалж, хүхрийн хүчил болон хар тугалгыг ялган хайлуулах үйлдвэрлэлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий бүрэн автоматжуулсан, байгаль орчинд ээлтэй технологи, инновацийг дэмжих эрх зүйн орчинг бий болгох;
- – Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн ойролцоох хүхрийн хүчил болон хүнд металлын бохирдолоор бохирдсон хөрсийг саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүрэг багтсан байна.
Ингээд дээрх тэмдэглэлээр 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эргэж тайлагнаж, үүргийг биелүүлэх талаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 cэтгэгдэлтэй
online gay sex games https://cybersexgames.net/
caesars casino free slots https://pennyslotmachines.org/
triad gay dating sites https://gaypridee.com
interracial dating gay https://gay-buddies.com
gay dating fargo nd https://gayfade.com
chub gay dating https://gaysugardaddydatingsites.com
gay video chat surry county nc https://bjsgaychatroom.info/
gay dating advice forums https://gaypridee.com/
gay chat cams free https://gaytgpost.com/
hairy gay men chat free https://gay-buddies.com/
gay dating aps https://speedgaydate.com/
eso quick slots youtube https://2-free-slots.com/
lenovo y700 nvme slots https://freeonlneslotmachine.com/
casino joy slots https://candylandslotmachine.com/
monopoly slots https://slotmachinesworld.com/
pay for essay https://windowsvpns.com/
pearl warriors slots https://slotmachinesforum.net/
triple seven slots https://slot-machine-sale.com/
free slots hollywood https://beat-slot-machines.com/
best online slots https://download-slot-machines.com/
caesars free slots online https://411slotmachine.com/
sexy girl slots https://www-slotmachines.com/
cashman casino slots free https://slotmachinegameinfo.com/
apa 7th edition dissertation example https://buydissertationhelp.com/
defending your dissertation https://dissertationwriting-service.com/
writing dissertation outline https://help-with-dissertations.com/
marketing dissertation help https://mydissertationwritinghelp.com/
chicago illinois dissertation help https://dissertations-writing.org/
dissertation help methodology https://helpon-doctoral-dissertations.net/
3allurement
essay word counter https://vpn4torrents.com/
vegas casino online real money https://casinoonlinek.com/
writing essays help https://yoursuperessay.com/
tropicana online casino https://onlinecasinoad.com/
how to beat online casino slot machines https://casinogamesmachines.com/
which online casino has the best payouts https://conline-casinos-hub.com/
resorts world casino online https://onlinecasinos4me.com/
royal casino online https://online2casino.com/
hollywood casino online slots https://casinoonlinet.com/
mohegan sun online casino bonus code https://casinosonlinex.com/
keto tomato soup https://ketogenicdiets.net/
keto apple crisp https://ketogendiet.net/
diet doctor keto https://ketogenicdietinfo.com/
write an analytical essay https://anenglishessay.com/
writing an essay intro https://topessayswriter.com/
website that writes essays for you https://howtowriteessaytips.com/
how to write persuasive essay https://vpnsrank.com/
help me write my essay https://checkyouressay.com/
teenage dating sites gay https://gayprideusa.com/
best gay dating webwite men https://gayfade.com/
hiv gay dating https://gaysugardaddydatingsites.com/
identify the first step of critical thinking https://criticalthinkinginstitute.com/
examples of critical thinking in the workplace https://criticalthinking2020.net/
what are the four elements of critical thinking? https://uncriticalthinking.com/
literary analysis essay outline https://choosevpn.net/
covid 19 essay https://topvpndeals.net/
reflection essay https://tjvpn.net/
how to cite a source in an essay https://thebestvpnpro.com/
research essay outline https://vpn4home.com/
argumentative essay introduction example https://vpnshroud.com/
1intervene