• МАН:Хэнтийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх байсан

    2019-05-28

    Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл  нар хэвлэлийн бага хурал хийв.Тэд  “МАН Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ хангасан байсан. Өнөөдрийн яг энэ цаг мөчид МАН-ын V Бага хурлаа зарлан хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байсан.МАН-ын удирдлагын шийдвэрээр МАН-аас    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших байсан. Гэвч Үндсэн хууль шийдвэрээ гаргасан. Бид   Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа” гэв.

    Мөн  “АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригч намын захиалгаар ҮХЦ шийдвэр гаргалаа гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсантай санал нийлэхгүй байгаа.  Харин ч энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг С.Эрдэнэ баримталж байгаа” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ