• Цэц захиалгаар шийдвэр гаргалаа гэж МАХН-аас мэдэгдэв

    2019-05-28

    УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Энэ шийдвэрийн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Үндсэн хуулийн цэц жүжиг тоглолоо. Ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан.Хэрвээ Үндсэн хуулийн цэц онолын шүүх байсан бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг Үндсэн хуулийн цэц зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа” гэв.

    Тэрбээр мөн шинэ МАНАН-гийн дарангуйлал тогтож, ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ