• Тендер нь цуцлагдсанаас болж “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч байна гэв

    2019-05-28

    “Эрдэнэс 1,072 хувьцааг хамгаалах нэгдсэн холбоо”, “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллагууд хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
    Тэд “Glogex”-ийн ХХК-ийн захирал Л.Наранбаатарыг авсан тендэр нь цуцлагдсаны төлөө “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч байна хэмээн мэдэгдэв. 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр “Glogex” ХХК нь 352 сая төгрөгийн тендер авчээ. Уг тендэр нь цуцлагдсаны төлөө хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт халдаж байгаа гэв. Мөн тэд ”1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэсэн юм.
    Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК –г хувьцаа эзэмшигч ард иргэдээсээ асуух замаар хувьцаагаа бэлэн мөнгөөр өгөх үү, бүтээн байгууладад зарцуулах уу гэдгийг шийдэх ёстой гэв. Мөн Л.Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж, зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ