Улаан-Үдэд Оросын хамгийн анхны бөөгийн сүм нээгджээ

Орос дахь анхны бөө мөргөлийн сүмийг Улаан-Үд хотод нээжээ. Уг сүмээ “Тэнгэрийн ордон” /«Дворец неба»/ гэж нэрлэсэн аж.

Урьд өмнө нь Бөөгийн ёслолыг хийдэг байсан хуучин жижиг байшинг 8 метрийн өндөртэй том байшингаар ийнхүү сольжээ. Тус ордон музей, хурлын өрөө, архивын газартай. Байшин дотор болон хойно онго тэнгэрийн хөшөөтэй аж.

Ариун сүм барих ажил хувийн хандив, улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөс бүрдсэн гэнэ. Шинэ ариун сүмд 40 гаруй бөө мөргөл үйлдэх болжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ