• Я.Санжмятав:Үндсэн хуулийн цэц шөлтэй хоолны гурил, шөлийг ялгаж байгаа юм шиг асуудалд хандлаа

    2019-05-28

    Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Сонгуулийн хуулийг цаашид боловсронгуй болгох, үр дүнтэй холбоотой цаашид маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нөхөн сонгуулийг явуулах тухай, сонгуулийн зардлыг улсын төсөвт зохих журмын дагуу суулгаж, шийдэх ёстой” гэдэг шийвдэрийг  Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэгдмэл байр суурьтайгаар гаргасан.

    УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлснээр ирэх  сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсээд байна.Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалан нөхөн сонгууль хэзээ явагдах нь шийдэгдэнэ.

    Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас тодрууллаа.

    -Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?

    Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлөх асуудал хуулийн дагуу болсон гэж үзсэн.Харин нөхөн сонгууль явуулах асуудал дээр ядмагхан шийдвэрийг гаргалаа. Цэцээс нөхөн сонууль болохтой холбоотойгоор их хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдэнэ, УИХ шийдвэр гаргахдаа хугацаан дээр алдаа гаргасан байна гэж үзсэн.  Бид нар ОУВС-аас хөрөнгө мөнгөө авчихсан. Төсөвт тодотгол хийх хугацаа боломж бага байна.

    Тэгэхээр хуулийнхаа хүрээнд боломжтой, гаргалгаатай зүйл нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс  мөнгө гаргах боломжтой юм. Хуулиараа нөхөн сонгууль болох ёстой. Эдийн засгийн талаасаа үрэлгэн байна гэдэг асуудлыг Үндсэн хуулийн цэц яриад сууж байх асуудал нь биш юм.

    Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрх ашиг яригдаж байна. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зардал гаргах асуудалд мушгилт явсан гэж ойлгож байгаа. Хуулийн тодорхой заалтаар шинээр гарсан хууль тогтоомж, онцгой гарсан нөхцөл байдалд нөөц хөрөнгөнөөс гаргана гэсэн заалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Усны үер гэнэтийн асуудал гарахаас гадна тодорхой нэг заалтад шинээр гарсан хууль тогтоомж  гэдэг дотор шинээр УИХ-ын сонгууль орж байгаа учраас нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргах боломжтой. Гэтэл үүнийг харгалзахгүйгээр шийдвэр гаргана гэдэг нь  ямар нэгэн байдлаар улстөрийн захиалгатай шийдвэр гарлаа гэж  үзэхэд хүрч байна.

    Цэц шөлтэй хоолны гурил, шөлийг ялгаж байгаа юм шиг асуудалд хандсан. Click To Tweet

    Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ч, парламентийн гишүүний хувьд ч энэ асуудалд эрх баригчид  нөлөөлсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.  Энэ асуудлаар  АН-ын зөвлөл дээр тайлбар хийсэн. Зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд дахин эргэж хандах, УИХ дээр асуудлыг ярих байх. Сонгууль болохоор ард түмэн бужигнаад нийгмийн замбараагүй нөхцөл байдал бий болно гэдэг зүйлийг яахаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүд яриад сууж байдаг юм. Магадгүй сонгууль болохгүй байх нөхцөл байдлыг бий болгосон Үндсэн хуулийн Цэц үүнээс үүсэх үр дагаврыг хариуцах  ёстой гэдгийг хэлмээр байна.

    Үндсэх хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?

    -Зургаан сарын өмнө шүү гэдгийг тодотгоод байгаа нь эд нар ямар нэгэн байдлаар сонгууль явуулахгүй байх  сонирхолтой байна. Дахиад зарлана гэж бодохоор зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гариг эсвэл аравдугаар сарын эхний долоо хоногт болно гэж байгаа. Одоо зарлаад сонгууль болно гэж байхгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар эрх баригчдын захиалгатайгаар Цэц шийдвэрээ гаргасан гэдэгт жирийн иргэн ч санал нэгдэх байх. Тиймээс Хэнтийн ард түмнээс уучлалт гуйя. Click To TweetБид нэхэмжлэгч талын хувьд хуулийг дагаж мөрдөх чиглэлээр ажилласан боловч хүчинд автлаа гэж хэлмээр байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ