Хятадын хүн амын дундаж наслалт 77 болжээ

Хятадын Үндэсний эм эмнэлэг, эрүүл мэндийн хорооноос гаргасан “2018 оны Хятадын Үндэсний эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хөгжлийн бүртгэлийн тайлан”-гаар, Хятадын оршин суугчдын дундаж наслалтыг 2017 онд 76.7-оор төсөөлснийг 2018 онд 77.0 болгон өсгөж, жирэмсэн болон төрөлтийн улмаас эндэгсдийн хэмжээ 19.6/100 мянга байсныг 18.3/100 мянга болгон бууруулж, нярай хүүхдийн эндэгдлийн хэмжээ 6.8 хувь байсныг 6.1 ‰ хүртэл бууруулжээ.

Олон улсын хэмжээнд улс орны оршин суугчдын эрүүл мэндийн түвшнийг голдуу хүн амын дундаж наслалт, жирэмсэн болон төрөлтийн улмаас эндсэн хэмжээ, нярай хүүхдийн эндэгдлийн хэмжээгээр хэмждэг. 2018 оны бүртгэлийн албан мэдээнээс үзвэл, Хятадын дээр дурдсан 3 үзүүлэлт “XIII 5 жилийн хөгжлийн хөтөлбөр”-т дурдсан 2020 оны зорилтод нэлээд ойртсон ба нярай хүүхдийн эндэгдлийг тус хөгжлийн хөтөлбөрт заасан хэмжээг хүртэл бууруулж чад.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ