• С.Эрдэнэ: ҮХЦ Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17000 сонгогчдын эрхийг дэвсэлж байна

    Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэртэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд, сонгуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэр гаргалаа. Одоо УИХ энэ асуудлыг хүлээж авсан, аваагүй энэ сонгууль явахгүй юм байна гэсэн ойлголттой болчихлоо.

    Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явах боломжгүй болно гэсэн. Хүлээж авахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан. Мэдээж их суудлын хуралдаанаараа үүнийгээ батлах байх. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явахгүй юм байна гэж ойлгож байна. Эрх баригч нам ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна. Цэцийн дүгнэлт дээр нийгэмд ойлгомжгүй маш олон дүгнэлт байна.

    Ер нь бол Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17000 гаруй сонгогчдын эрх ашгийг Үндсэн хуулийн цэц дэвсэлж байна. Үндсэн хуулийн цэц ерөнхийдөө эрх баригч намын хүслийг гүйцэлдүүлдэг гүйцэтгэгч байгууллага болжээ гэдгээ илт харууллаа.

    Манай намаас тус тойрог дээр гурван удаа судалгаа авсан. Гурвууланд нь нэгээр АН ба Ж.Оюунбаатар, хоёроор МАН ба У.Хүрэлсүх, гурваар МАХН ба Н.Энхбаяр нар гарч байсан. Ийм судалгаа гарч байсан. Тиймээс бид сонгуулийг эцсийн мөч хүртэл явуулахыг хичээсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц хүлээж авсангүй” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ