Японоос ирсэн алганы хээ судлаач гэх нэгнийг Монгол улсын хилээр албадан гаргажээ

Япон улсаас Монгол улсад алганы хээ үзэж, зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой ирсэн хэмээх 32 настай эрэгтэй Nishida Keiichiro-г Монгол улсын хилээр албадан гаргажээ.

Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлснээр,Япон улсын алганы хээ судлалын байгууллагын гишүүн  32 настай эрэгтэй Nishida Keiichiro нь манай улсад аялал жуулчлалын зориулалттай  визээр ирсэн мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогдсон учраас энэ сарын 17-нд буюу  өнгөрсөн баасан гарагт Монгол улсын хилээр албадан гаргажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ