• Хятад улс Apple-ийн эсрэг хариу арга хэмжээ авахгүй байхыг Huawei уриаллаа

    Huawei компаний удирдлагууд Бээжинд мэдээлэл хийхдээ АНУ-ын харилцаа холбооны компанийг хязгаарлах, Apple-ийн эсрэг арга хэмжээ авахгүй  байхыг хүслээ. Энэ тухай Huawei компаний захирал Жэнь Женфей мэдэгдлээ.

    “Юуны өмнө ийм юм болохгүй, хоёрдугаарт, хэрэв ингэвэл би эхлээд эсэргүүцэх болно” гэж тэрбээр америкийн компанийг багшаа хэмээн үзэж байдгаа нотлон хэлжээ. “Би яагаад багшийгаа эсэргүүцэх ёстой юм бэ? Би үүнийг хэзээ ч хийхгүй” гэжээ.

    Bloomberg Huawei компани бусад компаний бүтээгдэхүүн, програм хангамжийн нийлүүлэлтийг багасгаж чадаж байгаа талаар хэр удаан ярилцаж байгааг асуухад ЖэнВ Жэнфей АНУ дэлхийг бүхэлд нь хянаж чадахгүй гэжээ. Мөн бусад улс орнууд бизнесийн ашиг сонирхолд захирагдалгүй Huawei-тай хамтран ажиллах эсэхээ шийдэх хэрэгтэй гэв.

    5-р сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюулаас хамгаалах онц байдлын зарлигт гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор Huawei үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гээд хар жагсаалтанд оруулсан.

    АНУ-ын “Google” компани Huawei-тай хамтран ажиллахаас татгалзаж, энэ үеэс эхлэн Android гар утасны үйлдлийн систем болох Google-ийг смартфон дээрээ суулгах эрхгүй хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Huawei нь урьдчилан суулгасан Google Play систем бүхий ухаалаг гар утыг худалдаалах боломжгүй болсон. Мөн 2.5 сая програм хангамж, тухайлбал мэйл, газрын зураг, YouTube болон бусад үйлчилгээнүүдийг бүх төрлийн үйлчилгээнд ашиглах боломжгүй болсон.

    Түүнчлэн АНУ-ын хэд хэдэн үйлдвэрлэгч Huawe-дi утасны электрон схемд нийлүүлдэг. Жишээ нь, Intel болон Qualcomm. Microsoft компани нь Windows үйлдлийн системтэй Huawei зөөврийн компьютерүүдийг хэрэглээнээс хасахаар болсон.

    Өнгөрсөн оны 8-р сард Трамп АНУ-ын засгийн газрын агентлагуудад Huawei болон Хятадын өөр нэг компани болох ZTE-ийн тоног төхөөрөмжийг ашиглахыг хоригложээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ