Дэлхийн хамгийн найрсаг улсаар Бахрейныг нэрлэжээ

Харин Европын хамгийн найрсаг улсаар Португал дахин шалгарав. 2017 онд анх Expat Insider Survey-ийн судалгаагаар улс орнуудын хоорондын харилцаагаар хамгийн Европын найрсаг улсын жагсаалтыг тус улс тэргүүлсэн байна.

Харин дэлхийн хамгийн найрсаг улсын жагсаалтыг Бахрейн тэргүүлсэн бөгөөд Португал 5-р байр эзэлсэн бөгөөд байна. Дэлхийн хамгийн найрсаг 10 орны жагсаалтын 7-д Европоос дахин нэг улс орсон нь Испани (7-р байр) аж.

Судалгаанд хамрагдсан зочин хүлээн авагч орныг орон нутгийн иргэд нь зочдод нээлттэй эсэх, хэлний саад бэрхшээл, орон нутгийн соёлдоо хялбар дасгах зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлдэг ажээ.

Судалгааг олон улсын InterNations олон улсын хамтын нийгэмлэгийн захиалгаар гүйцэтгэдэг байна. Сүүлийн санал асуулгад дэлхийн 178 орны 18 мянга гаруй хүн оролцож 187 оронд дүн тавьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ