Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.
Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.
Нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд, нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм байна. Тодруулбал, Хэрэв тухайн хүүхдийн шүд ямар ч өвчлөлгүй эрүүл бол түрхлэг түрхээд зөвлөгөө өгөөд буцаана. Нэг хүүхдийн шүд эрүүл 60 төгрөгт хүрэхгүй үйлчилгээ авч байхад өөр нэг хүүхдийн шүд маш их өвчлөлтэй, олон шүд цооролтой шаардлагатай авах тусламж үйлчилгээ нь 60 мянган төгрөгөөс давсан байдаг. Тэгэхээр энэ мөнгө ийм байдлаар нөхөгдөөд явна гэсэн үг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.