Ч.Оюунцэцэг:Хүнсний бүтээгдэхүүн дээр нэмэлт шошго байхгүй бол худалдан авагч шаардах эрхтэй

2019-05-28

Хэдхэн хоногийн даргаа Олон улсын хүүхдий эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын  1-н  болох гэж байна. Эцэг, эхчүүд хүүхэддээ бэлэг бэлдэхдээ юуг анхаарч худалдан авалт хийх талаар МХЕГ-ын  Улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгтэй хийсэн мэдээллийг хүргэж байна.

Дэлгүүрийн лангуун дээр боосон бэлгэнд багтсан бүтээгдэхүүний ихэнх нь импортоор орж ирсэн хүнсний бүтээгдэхүүн байдаг.  Нэг уут бэлгэнд жүүс, жигнэмэг, чихрэн бүтээгдэхүүн, шоколад зэргээр ойролцоогоор зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн ордог. Гэвч эдгээр бүтээгдэхүүнд 412 грамм сахар агуулагддаг гэнэ. Гэтэл ЭМЯ-аас гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм гэж заасан. Иймд аль болох чихэр багатай эрүүл хүнсийг сонгох нь чухал юм.

Хилээр нэвтэрч байгаа импортын  хүнсний бүтээгдэхүүнд   баримт бичгийн, биет үзлэг, лабораторийн хяналт шалгалтыг хийдэг байна. Импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүн  нь хүнсний дотоод хяналт чанарын удирдлагын тогтолцоо нэвтэрсэн үйлдвэрийнх байх ёстой шаардлагыг тавьдаг ажээ. Мөн гарал үүсэл нь тодорхой, хадгалах хугацаа гэх мэт шаардлагыг баримт бичгийн хяналтаар тавьдаг байна.

Түүнчлэн импортын хүнсний бүтээгдэхүүн дээр нэр, үйлдвэрлэгчийн нэр хаяг бичигдсэн байх,  цувралын дугаар үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөөний заавар   зэргийг англи, монгол, орос хэлээр бичсэн байх ёстой ажээ. Мөн Орос, Хятад, Солонгос улсаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр нэмэлт шошгыг заавал наасан байх ёстой юм байна. Хэрэв нэмэлт шошго байхгүй бол шаардах эрхтэйг албаны хүн хэллээ.

Хэрэв та дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй боосон бэлгийг авах гэж байгаа бол дээрх зөвлөмжийн дагуу сайтар шалгаж авсанаар бяцхан үрсээ аливаа өвчнөөр өвдөх эсрдэлээс сэргийлэх болно.

Хүүхдийн бэлгэнд сонгохоос татгалзах хүнс:  

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол болон амт оруулагч ихтэй хүнс
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан бүтээгдэхүүн

МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгийн яриаг видео мэдээллээс үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=UE3SQAado44&feature=youtu.be&fbclid=IwAR1uG9XS1QxFzYn_Wi3a54MYbp2VsaziJbsCGqGzzfq_CuBBRyoAi1Z3r0Y

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ