Польшид зургаан ихэр хүүхэд төржээ

Польшийн Краков хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй зургаан ихэр хүүхэд төрүүлсэн хэмээн Metronews бичжээ.

Эмч нар эхлээд таван хүүхэд төрнө гэж үзсэн бөгөөд үүнээс болж таван эх баригчтай баг ажиллажээ. Нярай хүүхдүүдийн жин нь 890 граммаас 1.3 кг хүртэл байжээ.

Дөрвөн хүү, хоёр охин төрснийг инкубаторуудад байрлуулсан байна. Энэ нь Польшид анх удаа зургаан ихэр төрсөн хэрэг ажээ.

Хосууд өмнө нь нэг хүүхэдтэй байсан бол ийнхүү нэгмөсөн долоон хүүхэдтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ