• Дэлхийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг #FridaysForFuture хөдөлгөөнд дахин нэгдлээ

    Өнгөрсөн тав дахь өдөр  #FridaysForFuture  хөдөлгөөнөөр дэлхий даяарх 119 орны сурагчид хичээл хаялт хийн, нэгэн зэрэг дэлхийн уур амьсгалын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэн жагслаа.

    Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг бүх тивийн төлөөлөл болсон хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудлыг Европын Комиссын гол асуудал болгон хэлэлцүүлэхийг энэ удаагийн жагсаалаараа шаардаж байна.

    Тэд хууль тогтоогчдыг нүүрсний хэрэглээг зогсоох, хүлэмжийн ялгарлыг 0 болгон бууруулах, хөгжиж буй улс орнуудад илүү тогтвортой, цэвэр эдийн засгийг бий болоход нь туслах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг жагсаалаараа уриалж буй.

    #FridaysForFuture  хөдөлгөөнийг анх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Шведийн 16 настай Грета Тунберг санаачилж байсан бөгөөд энэхүү санаачилгын дор гуравдугаар сарын 15-нд дэлхийн хүүхдүүд мөн л адил улс төрчдийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, дорвитой алхам хийхэд нь уриалан жагсаж байсан юм.

     

    Эх сурвалж: Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ