АНУ-ын шахалтаар Ираны хөлөг онгоцнууд ямар ч орны боомтод зогсох аргагүй болжээ

Ираны Исламын мэдээний агентлаг мэдээлснээр, Ираны ерөнхийлөгч Роухани “АНУ-ын Иранд хэрэгжүүлж буй урьд өмнө байгаагүй дарамтаас болж Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц Америкийн хиймэл дагуулын хяналтад орж, ямар ч хөлөг онгоц аль ч улс орны боомтод зогсож чадахгүй байна” гэжээ.

Роухани “Исламын хувьсгал ялснаас хойш ийм байдал гарч байгаагүй. Ингэлээ гээд Иран бууж өгөхгүй. Ираны ард иргэд эв найртай, харилцан итгэлцэх нь АНУ-ын Иранд хэрэгжүүлж буй эдийн засгийн дайны эсрэг тэмцэх чухал нөхцөл юм. Иран эд бараагаа бүрэн нөөцлөөд байна. Ираны засгийн газар иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс ганцаараа гарч буйгаа зарласан юм. Түүнээс хойш Америкийн засгийн газар Иранд олон цуврал хориг арга хэмжээ авсан билээ. Ойрын хугацаанд Америк Ираны Исламын хувьсгалт гвардийг террорист бүлэглэл хэмээн зарлаж, Ираны уул уурхайн салбарт хориг тавьж, Дундад Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх зэрэг шинэ дарамт үзүүлж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ