• Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх “Хүүхдийн баяр”-ын бэлэгний сонголтоос

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хүүхдийн баяр болоход ердөө дөрвөн өдөр үлдлээ. Жил болгоны хүүхдийн баяраар дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай байдаг бараа бол хүүхдэд зориулсан боолттой бэлэгнүүд. Их хотын цаг завгүй хэмнэлийн дунд бид хүүхдүүддээ бэлэг сонгохдоо төдийлөн цаг гаргаж чаддаггүй. Давчуу цаг, завгүй амьдрал, бэлэн мөнгөний дүнд бид чихэр, жимсээр дүүргэн, хийтэй уутанд гоёмсог бантикаар боосон бэлгийг жил болгон худалдан авсаар ирсэн.  Бэлэгний үнэ  2 500 төгрөгнөөс эхэлнэ.

    Чихэр, жимсээр хүүхдийнхээ амыг таглахын оронд өөрт нь жинхэнэ хөрөнгө оруулалт болсон бэлгийг сонговол ямар вэ? Мэдээж сонирхлыг нь татахуйц байхын сацуу таны хүүхдэд ямар нэгэн байдлаар боловсрол олгож,өөрийг нь хөгжүүлж байх хэрэгтэй. Бүтээлч Монголыг дэмжихийг уриагаа болгосон Creative Mongolia урлан дээр худалдаалагдаж буй хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх 6 бэлгийг санал болгож байна.

    Эвтэй дөрвөн амьтны эвлүүлдэг тоглоом

    Хүүхдийн дуу чимээ, тоо, өнгөний талаарх ой тогтоолт гурван настайд нь сайжирч эхэлдэг. Мөн энэ насан дээрээ ээж,ааваасаа тусдаа, ганцаараа ямар нэгэн юм хиймээр санагддаг учраас сонирхлыг нь татахуйц, биеэ даагаад эвлүүлэх боломжтой эвлүүлдэг тоглоомыг 3+ насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд санал болгож байна. Цэвэр модоор хийгдсэн учраас ямар нэгэн харшил өгөхгүйгээрээ давуу талтай.  Үнэ-25 000₮

    Монгол ахуйг илэрхийлэх хөргөгчний барималан соронзууд

    Таван хошуу мал, гэр, гэр бүлийн гишүүдийг энгийнээр харуулсан хөргөгчний соронзоор гэрийнхээ хөргөгчийг илүү сонирхолтой болгоорой. Бага насны хүүхдүүд юмыг сониучирхахдаа эхэлж амталж үздэг учраас 5+ насны хүүхдүүдтэй гэр бүлд санал болгож байна. Үнэ-24 000₮/12 ширхэг/

    Ном унших дуртай хүүхдүүдэд номны хавчуургыг

    Хүүхдүүд гэлтгүй том хүмүүс нэг ном барьж аваад, уншиж дуусгахгүй болохоороо хамгийн сүүлд уншсан хуудсаа нугалаад орхичихдог. Ингэж нугалах нь нэгдүгээрт дараа нь хуудсаа олохгүй байх, хоёрдугаарт номоо муухай болгочихдог. Тэгвэл анхаарал татахуйц зурагтай,нимгэн цэвэрхэн, гялгар гадаргуут номны  хавчуургыг хэрэглэснээр дээрх асуудлуудыг шийдэж болно. Ном унших, номондоо хайртай, соёлтой хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд санал болгож байна. Хүүхдээ ном уншихын хажуугаар ном унших соёлд суралцуулаарай. Үнэ-1 500₮/1 ширхэг/

    Будах, зурах дуртай хүүхдүүдэд Мандала номыг

    Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Ундраагийн Мандала номыг будах, зурах, урлагт сонирхолтой бүх насны хүмүүс будах боломжтой.  Мандала ном нь хүүхдэд өөрийн хүссэн өнгө будгаа бүтээх, анхаарлаа төвлөрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

    Мөн дээрээс нь өнгөөр ялган будах үед хүний зүүн тархи ажилладаг учраас тархины хөгжилд ч эерэг нөлөөтэй. Үнэ-17 000₮

    Охин бүрт нандин зүйлээ хадгалах сав хэрэгтэй

    Охидууд багаасаа л гоё чамин гоёл чимэглэлийн зүйлст дуртай байдаг.  Хаанаас ч юм олсон жижиг шигтгээ, даавууны өөдөс, гялгар чамин бүх л зүйлүүдийг цуглуулчихсан байдаг шүү дээ. Тэр зуршил нь сургуульд ороод эхлэхээрээ ээмэг, бөгж, гоёл чимэглэл тал руугаа өөрчлөгддөг. Тэгвэл өөрийн гэсэн нандин зүйлүүдээ хадгалах боломжтой, бат бэх, гоёмсог зураг бүхий төмөр хайрцагнуудыг охиддоо зориулан аваарай. Үнэ- 3 000₮

    Мөнгөний авдар

    Хүүхдээ мөнгөний тухай ойлгох болоогүй гэж боддог учраас бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд мөнгөний тухай хүүхдүүдтэйгээ ярьхаас зайлсхийдэг. Тэгвэл хүүхдийн 3-5 настайгаас нь эхлүүлээд л мөнгөний тухай, санхүүгийн анхдагч ойлголтуудыг зааж, мэдүүлж байх хэрэгтэй гэнэ. Click To Tweet Эхний ээлжинд худалдан авалт хэрхэн хийх, хариултаа хэрхэн зөв тоолж авах зэргийг хуурамч мөнгөөр төлөөлүүлэн зааж болно.

    Харин сургуулийн насанд хүрэхээр нь зөвхөн өдөр тутмын хэрэгцээгээс гадна хадгаламж, зарлага, орлогын талаарх ойлголтуудыг өгөх хэрэгтэй.

    Мөнгөний гахай бол хадгаламж хэрхэн үүсгэх талаарх ойлголт өгөхийн сацуу хүүхдэд зугаатай санагддаг, зарчмын хувьд хамгийн ойлгомжтой хэлбэр юм. Мөнгөний гахайг хагалж байж л мөнгийг нь авдаг бол энэхүү авдар нь оньс шиг нэг л газраар нээгдэнэ.

    Үнэ- 25 000₮

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ