
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /НБА/-ны шигшээ тоглолтод “Торонто” “Голден Стэйт” багууд тоглоно.
Өмнө нь Дорнод бүсийн шувтаргын тоглолтод “Торонто Рэпторс” “Милуоки”-г 4: 2-оор хожсон.
Ингэснээр НБА-ийн шигшээ тоглолтыг Канадчууд үзэхээр боллоо. Энэ нь тус лигийн түүхэн дэх гадаадад болох анхны тоглолт болох ажээ.
Өмнө нь НБА-гийн хэсгийн шатны тоглолтуудыг АНУ-аас гадна зохион байгуулж байсан удаатай аж. Тухайлбал, Япон, Их Британи, Мексикт тоглолтууд хэдийнээ хийгдээд байсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.