• Мессид “илжиг” хэмээн хараалгасан “Ливерпуль”-ийн Жеймс Милнер: “Месси хүссэн бүхнээ хэлэх эрхтэй”

    Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтонд “Ливерпуль”ийн хагас хамгаалагч Жеймс Милнер “Барселона” клубын ахлагч Лионель Мессигийн гаргасан бүдүүлэг алдаанд хариу өгөв.

    Милнер “Месси баяртай байгаагүй нь мэдээж”. “Бид завсарлагаанаар хувцас солих өрөө рүү явах гэж байхад тэр испаниар хараасан. Тэр намайг “бурро” гэж нэрлэсэн. Энэ нь “илжиг” гэж орчуулагддаг ч, харин миний бодлоор энэ нь хожигдож байгаа өрсөлдөгчийн хувьд байж болох л асуудал. Би түүнийг орхиж, хувцас солих өрөө рүү очсон. Би түүгээр бахархаж байна, тэр хүссэн бүхнээ хэлэх эрхтэй. Би түүний яаж аашлахыг хүлээж байсан. Би анхных ч биш, сүүлчийнх ч бас биш. Тэр бол гайхалтай тоглогч” хэмээжээ.

    Эхний тоглолтонд 0: 3-оор хожигдсоныхоо дараа “Ливерпүүл” “Барселона”-г хоёр дахь тоглолтод 4: 0-ээр хожиж, 6-р сарын 1-нд “Тоттенхэм”-тэй аваргын төлөө тоглохоор болсон билээ.

    Эх сурвалж: Daily Mail

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ