
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж буй энэ мөчид Үндсэн хуулийн цэцийн байрны гадна “Бандааштай жагсаал”-ыг иргэд зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар иргэн Д.Ганхуяг нарын гомдол мэдээллийг хянан хэлэлцэж байгаа юм. Тэд ҮХЦ-д УИХ Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхдөө Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан хэмээсэн. Уг мэдээллийг ҮХЦ хянан үзээд маргаан үүсгэж ийн хэлэлцэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.